Бидний тухай


Бидний тухай


            Эмзүйн Мэргэжлээр Төгсөгчдийн Холбоо нь 2012 оны 10-р сард “Эм Зүйн Залуу Мэргэжилтний клуб” нэртэйгээр анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2013 оны 6-р сарын 14 ны өдөр албан ёсоор нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага болон өргөжин үйл ажиллагаагаа эхлүүлж байна.
            Бид Эмзүйн мэргэжилтний нэр хүндийг өсгөх, Монголын Эмзүйн салбарыг Олон Улсын түвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулах зорилготой.
            Үнэт зүйл:
·         Нээлттэй засаглал /Удирдах, гүйцэтгэх, хяналтын зөвлөл/
·         Нэг санаа, нэгдмэл зорилго
·         Хариуцлагатай байдал

Нэгдэх өргөн боломжтой   

Эм зүйч, эм найруулагчид:
·   эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн эмийн сан, эмийн үйлдвэрийн
·         лабораторийн
·         эмийн компанийн төлөөлөгч
·         гадаад дотоодод эм зүйн мэргэжлээр төгсөгчид

Гишүүнчлэлд элсэх үе шат

·         Блогд байгаа мэдээлэлтэй бүрэн танилцана
·         Анкет бөглөнө
·         Гишүүнчлэлийг баталгаажуулсан хариу хүлээн авна

Ямар ашиг тусыг хүртэх вэ?

·         Нийгэмд сайн үйлийг түгээж үр шимийг нь хүртэнэ
·         Гишүүний давуу эрх эдэлнэ
·         Сургалтын байгууллагатай ойр байна
·         Олуулаа байхын ашиг тусыг хүртэнэ